top of page
heeeeeeee9999.jpg
6.jpg

ЦАГААНЫ ОТГОНБАЯР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН,

АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

“БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ”  ХХК-НИЙ

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                    

heeeeeeee9999.jpg

МЭНДЧИЛГЭЭ

          Баянхонгор аймгийн ард иргэд та бүхэн “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци” ХХК-ний цахим хуудаст зочилж байгаад талархал илэрхийлэн ажлын амжилт хүсье.
 

       Манай байгууллага нь Баянхонгор аймгийн Иргэдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  3 / 2 дугаар тогтоолоор ажилгүйдэл ядуурлыг бууруулах Аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгч мөн бичил бизнес эрхлэгч нарт шинээр бизнес эрхлэхэд туслах тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх ахисан шатны үйлдвэрлэгч болгоход чиглүүлэх жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, гадаад улс орноос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлох, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гарах  бодлогыг баримтлах, хөнгөлөлттэй зээл олгох улмаар аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой байгуулагдан ажиллаж байна.

   

      Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө та  бүхэнтэй хамтран хуулиа дээдлэн, шударга  ёсыг  хангаж, төрийн үйлчилгээг ил тод түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 264 зээлдэгчид 4 тэрбум 335 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн 552 хүний ажлын байр шинээр нэмэгдэн ажиллаж байгаа болно.  

       Цаашид та манай цахим хуудаснаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт,  хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар мөн төсөл,хөтөлбөр бичих  цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. Энэ үйлчилгээ нь Технологийн дэвшлийг засаглалын эд эс болгон ашигласнаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасаж,  төрийн үйлчилгээ иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж  байна.

Та бүхэнд байгууллагатай холбоотой бүхий л мэдээ мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан шуурхай хүргэх болно.

ХАЯГ:

Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Цахир 7-р баг,

Ахуй үйлчилгээний төв

УТАС:

7755-2055, 7044-2055

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ. 2024 он

bottom of page