ТҮҮХЭН ТОВЧОО
Аймгийн ИТХ-ын хуралдааны 2016 оны 10-р сарын 11–ны өдрийн 3/2 дугаар тогтоолоор төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нутгийн онцлог брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, зээл, түрээсийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, бизнесийн орчинг дэмжих замаар зах зээлийг өргөжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдэл ядуурлыг буруулах зорилгоор орон нутгийн өмчит Баянхонгор Үйлдвэржилт Хөгжлийн Корпораци ХХК-ийг байгуулж, дүрмийг баталсан болно.
Үйлдвэрлэл, үйлчилгээний ажилсаг төв нь 2017 онд ашиглалтад орж 1524 м2 ашигтай талбай бүхий 57 өрөө тасалгаатайгаар аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсээр байна.
Ахуйн үйлчилгээний төв нь 983 м2 ашигтай талбай бүхий 22 өрөө тасалгаатайгаар аймгийн үйлчилгээний чиглэлийн бизнес эрхлэгчдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсээр байна.