

Манай байгууллага нь Баянхонгор аймагт бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг төсөл хөтөлбөрт хамруулах, зээл олгох, ажлын байраар хангах, сургах, хөгжүүлэх, холбон зуучлах, удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж тэдний зах зээлийн орчинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой орон нутгийн өмчит компани юм. Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран хуулиа дээдлэн, шударга ёсыг хангаж, төрийн үйлчилгээг ил тод түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Та манай цахим хуудаснаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, иргэн ААН-үүдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. Бид бүхэн байгууллагатай холбоотой бүхий л мэдээ мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан шуурхай хүргэх болно.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
"БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ" ХХК-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БЯМБАСҮРЭНГИЙН ДЭЛГЭРДАЛАЙ